АН- иргэдийг 1206 дугаарын утсаар сонсоно
2012.04.19

АН- иргэдийг 1206 дугаарын утсаар сонсоно

 

АН иргэдийг сонсох 1206 дугаарын утсаа"дахин шинэ төвөөс ажиллуулж эхэлснээ өчигдөр зарлалаа. Монгол орны аль ч өнцгөөс 10.00-22.00 цагийн хооронд АН-тай холбогдож болох дугаарыг 12 дахь жилдээ ажиллуулж буйг шинэ төвийн нээлтэд оролцсон хүмүүс онцолж байв. Тус намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ "1206 гэдэг дөрвөн тоо бол гурван том бэлгэдэлтэй. 1206 онд монголчууд эзэнт гүрнээ байгуулж, арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх намууд нэгдэж байв. Мөн 2012 оны зургадугаар сард хариуцлагатай сонгууль болно" гэлээ.

Харин намын генсек Д.Эрдэнэбат ардчилсан засагтай, ардчилсан тогтолцоотой, шударга ёс тогтоохын тулд иргэд энэ төвөөр, энэ утсаар дамжуулж үзэл бодол, тэр ч бүү хэл бухимдлаа илэрхийлж болно гэдгийг тодотгож байсан. Шинэ төвийн нээлтэд УИХ-ын гишүүд ч оролцсон юм. Тухайлбал, З.Энхболд гишүүн "Энэ жилийн сонгуулийн онцлог нь сонгуулийн луйварыг нам, эвслүүд иргэдтэйгээ хамт таслан зогсоохоор хууль баталсан. Тэгэхээр 1206 дугаарын энэхүү утас ихээхэн ач холбогдолтой байх нь гарцаагүй" гэв.

1206 дугаарын утсыг ийнхүү шинэ төвд технологийн хүчин чадал сайтайгаар дахин ажиллуулж эхэлсэн нь иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлыг зөвхөн сонсоод өнгөрөх бус АН-ынхан түүний мөрөөр ямар арга хэмжээ авснаа мессежээр хариу мэдэгдэж байхаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.