2012.05.25

Сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулна

Ардчилсан намаас өнөөдөр 17.00 цагт Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчдээ танилцуулах ёслолын Их чуулганыг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ.


Их чуулганд тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид оролцохоос гадна орон нутагт дахь намын хорооны дарга, гишүүд нийлсэн 10 мянга гаруй хүн оролцох юм байна. 16.00 цагаас Залуучууд зочид буудлын өмнөөс унаа хөдлөх юм байна.

Мөн МАН УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх эрхийг Бага хурлаасаа өвөртөлсөн 76 нэр дэвшигчээ танилцуулах ёслолыг Тусгаар тогтнолын ордонд 14.00 цагаас хийх аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.