2025.07.04

Ц.Мөнхбат: Хувийн хэвшлүүдийг дэмждэг байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзаад Сангийн яам ЗГ-аас боловсруулаад ороод оруулаад ирж байгаа. Энэ зүйлүүдийг  бид нар ерөнхийд нь дэмжиж байгаа. Манай ЗГ-ын сан ялангуяа манай Сангийн яамныхан оруулаад ирсэн төслөө гүрийсээр байгаад л аваад л гардаг болчхоод байгаа юм. Удахгүй ирэх оны төсвийг ярьж эхэлнэ. Зарим нэг зүйл дээрээ жоохон форматик хандахгүй бол болохгүй байна. Бүх юм Сангийн яамны хийж байгаа тооцооллоор зөв болоод байгаа юм байхгүй байна. Үүнээс болоод төсвийн тодотголын тухай дахин дахин яриад байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн оруулж ирж байгаа санал дүгнэлт, зөвлөмжүүдийг авдаг баймаар байна. Хэрвээ авдаггүй юм бол  байлгаад яадаг юм.МАН-ын зарим гишүүдээс хувийн хэвшлийг дэмжихгүй тухай социал демократ үзэл болбол өөрөө хувийн хэвшлийг дэмждэггүй тухай ийм асуудлуудыг ярьж байна. Ингэж болохгүй ээ. Бид нар хувийн хэвшлээ дэмжээгүйгээс болоод өнөөдрийн эдийн засгийн байдал ийм болчхоод байгаа. Бүх юмаа төр лүүгээ төвлөрүүлээд. Нүүрс, зэс, үйлдвэрүүдээ төвлөрүүлээд бүгдийг нь төр хийнэ гэж ингэж үзсээр байгаад ийм байдалд ороод байгаа. Хувийн сургууль нь байна уу, цэцэрлэг нь байна уу бусад хувийн хэвшлүүдийг бол дэмждэг байх хэрэгтэй. Харин сая Учрал сайд их бодитой, зөв асуудал хөндөж, төсвийг төсвийнхөө, төрийнхөө аль болохоор ажлыг хийгээд хувийн хэвшлээ илүү дэмждэг энэ зүйл рүүгээ илүү орно гэдэг ийм зүйлийг ярилаа.

Боловсролын салбарын хувийн хэвшлүүдэд өгдөг. Хувийн хэвшлийн сургуулиудад өгдөг 0,92хувь юм билээ л дээ. Хувьсах зардал нь 30 орчим тэрбум төгрөг юм байна лээ. Үүнийг өгөхгүй гээд л тэгээд л тэрнээсээ болоод л бөөн л юм болцгоосон. Уг нь төр дээр байх юм бол энэ төрийн сургуулиудын ачааллуудыг харьцангуй хуваалцаж байгаа. Яс юман дээрээ улсын төсвөөс нэг төрийн сургуулиудад өгөх юм бол 152 тэрбум төгрөг очихыг л 30 болгоод л хэмнэж байгаа ийм л зүйл юм байна лээЧанартай чанаргүй үйлчилгээ үзүүлдэг юм байгаа л байх гэхдээ нөгөө талд нь хэрэг болдог, хүүхдийн эрх ашгаа хамгаалахад нь зориулагддаг юмнууд бол бий. Удирдлагын академийн зардлыг л 2,6 тэрбумаар шууд танаад л хаячихна лээ. Хэрэгтэй үедээ намынхаа гишүүдийг бэлдээд л үнэгүй сургаад л байдаг юм байна лээ. Энэ байдлаа дараа дараагийн төсвүүд дээрээ зөв зохистой бодитой оруулж ирэх шаардлагатай байна аа. Үүнийг ирэх оны төсөв дээр ярилцахад дахин давтаж ярина шүү.