2024.11.08

Х.Ганхуяг: Аудитын дүгнэлтээр маш их зөрчил илэрдэг, хариуцлага ярьдаггүй

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Төсөв танах асуудлыг дэмжиж байгаа.Шинэ гишүүдэд сургалт оруулах хэрэгтэй юм шиг байна. Хэлэлцэх явцад санал, зарчмын зөрүүтэй санал оруулаагүй байж,энд орж ирээд ийм асуудал ярьж болохгүй. Төсвийн хууль цаг хугацаатай, тусгай дэгээр явна. Үүний дараа орон нутгийн төсөв яригддаг. Зардал танахыг дэмжиж байгаа. Төсвийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатай.

Бусдаар гүйцэтгэх ажил дээр том дүнгээр тавьж, яг юу хийх нь тодорхойгүй байдлаас болж үл ойлголцол гардаг. Аудитын дүгнэлтээр маш их зөрчил илэрдэг. Хариуцлага ярьдаггүй. Төсөв хянах боломж байдаггүй. Засгийн газрын өргөн барьсан саналыг Засгийн газрын гишүүд бужигнуулдаг. Үүнийг Засгийн газрын түвшинд ярих хэрэгтэй. Тойргоос сонгогдсон гишүүд үүн дээр санаа тавих нь тодорхой, төсөв дээр санал гаргадаг, харин захиран зарцуулдаггүй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn