2024.10.24
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
А.Ганбаатар: Тамирчдад насан туршид нь урамшуулал олгох эсэх дээр бодлого хэрэгтэй байна
БСШУСБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийгээд байгаа билээ. Тус төсөлтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар байр сууриа илэрхийлж асуулт тавьлаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Өмнө нь тив, дэлхийн спортын аваргууд насан туршдаа урамшуулал авч байгаа. Энэ бол дээхэн хийгдсэн журам. Үүнийг өөрчлөх, өнөөгийн нөхцөлд сайжруулах бодлого байна уу. Тухайлбал, сумогийн зарчим байна. Ид үедээ авах юмаа авчихдаг. Жишээ нь олимпын аварга авбал тэрбум төгрөг. Мөнгөн медаль авбал 500 сая, хүрэл бол 100 сая гэдэг ч юм уу.
Тухайн ид үедээ амжилт гаргаж байгаа бол авах юмаа авна. Спортын амжилт нь буурчихсан тэтгэвэрт суусан, эсвэл бас бус ажил хийж байхдаа тэр мөнгөө аваад байгаа нь төсөвт асуудал болж байна уу, үгүй юу. Үүнд дээр бодлого байна уу.
Түүний асуултад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2024
11.22
2024
11.08
БОХХААБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
ЁЗСХБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2024
10.22
ХЗБХ-ны хуралдаан
2024
10.07