2025.05.21
Ж.Ганбаатар: 2026 оны орлогыг яаж төсөөлж байгаа вэ, 2026 оны орлого оо зөв төлөвлөөрэй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
2026 оны төсвийг яаж төсөөлж байна вэ гэж чуулган дээр асуусан. Энэ жилийн бидний гол алдаа бол орлогоо хэт их төсөвлөсөн. Гишүүд алдагдалгүй төсөв гэж их шуурсан болохоос биш орлогыг анхаараагүй. Энэ төлөвлөгөө дээр ажлын хэсэг гараагүй юу? 2026 онд ямар орлого орох гээд байгаа вэ? Маш сайн төлөвлөх хэрэгтэй байна.
Алт, шороон орд Монгол Улсад эрс багассан. Одооноос тусгай хамгаалалтай газар эсвэл гол ус руугаа л орох гэж байгаа юм шиг байна лээ. Гол, усыг 2014 онд өөрчлөлт оруулаад авцан юм шиг байна лээ. Ялангуяа Оюу-Толгойн зэс бол мөнгө биш. Тодорхой хэмжээний татварын орлого л орох байх. Татварын орлого АМНАТ нь хязгаарлагдмал буюу 5 хувиас ихсэхгүй. 2026 оны орлогоо яаж төлөвлөж байгаа вэ? 2026 оны орлогоо зөв төлөвлөөрэй. Илүү орлого олоод байвал уг нь их сайн. Чадахгүй байж баахан том том юм төлөвлөдөг. Энэ нь улсаа дампууруулдаг. Нүүрсийг хэт их төлөвлөсөн. 2024 оны төлөвлөгөө хэлэлцэж байхад би нүүрсийг 70 дээр орхичих гээд зөндөө хэлсэн. Хэрвээ биелсэн бол доллар ч өсөхгүй байх магадлалтай байсан. 2026 оны улсыг хөгжүүлэх төлөвлөгөө, төслүүд багасгаж чадсан уу?
Түүний асуултад, Эдийн засгийн яамны, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.