2025.05.20
Х.Жангабыл: Баруун бүсэд дэд бүтэц дэд бүтэц сул, уул уурхай бага, бараа таваар үнэтэй, цаашдаа хөгжлийн ямар бодлого баримтлах вэ!
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.20/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 1.1.2 дээр бүсийн ялгаатай татвар санхүүгийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ гээд заачихсан байна. Тэгэхээр баруун бүсийн нутаг дэвсгэрт ямар бодлого барих юм бэ? Баруун бүсийг та бүхэн мэдэж байгаа, дэд бүтэц сул хөгжсөн, уул уурхай ч нэг их байдаггүй, бараа таваарнь асар их өндөр үнэтэй. Улаанбаатар хотоосавто тээврээр 2000-аадкилометр тээвэрлэж, аваачдаг, өртөг өндөртэй бараагаар ард иргэд хангагддаг. Ер нь энэ бүсэд ямар бодлого барих гэж байна?
Баруун бүсийн амьжиргааг залгуулж буй Цагаан нуурын боомт байгаа. Энэ Цагааннуурын боомтыг чөлөөт бүс болгоно гэж хэдэн жилийн өмнө зарласан, гэтэл чөлөөт бүс нь хөдөлдөггүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ ажил Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгачихсан юм байна уу?
Онцгой байдлын газраас асууя. Цагааннуурын боомтод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савнууд бий. Социализмын үед баруун 5 аймгийг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж байсан. Олон жил болж байна. Ямар ч ажиллагаагүй энэ савнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулаад ажиллуулах бололцоо боломж байдаг болов уу?

Сэтгүүлч