Э.Батшугар: Монголд баялгийн орлогын тэгш бус хуваарилалт үүсэж, төсөв өссөн ч цалин, орлого өсөхгүй байна
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Монголд бол баялгийн орлогын тэгш бус хуваарилалт үүсчихсэн байгаа. Төсөв өсөөд байдаг, талхны үнэ өсөөд байдаг гэвч орлого цалин нь өсөхгүй байна.Үүнийг юугаар илэрхийлж байна гэхээр Жини коэффицент гэж байдаг. Энэ нь бол олон улсын эдийн засагч нарыг баялгийн хуваарилалтыг тодорхойлдог. Энэ нь Монголд 0,39 байгаад байгаа юм. Тэгэхээр яаж энэ өсөлтийг статистикийн өсөлтийг, ард иргэддээ ялангуяа өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр хуваарилах вэ? Яг дотоодын бүтээгдэхүүнийг харадөсөж байна. Өнөөдөр нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүн 6800 доллар, ирэх жил 8 мянган доллар болно гэсэн тийм таамаглал төсөөлөл тавьсан. Тэгэхээр энэ дотоодын бүтээгдэхүүнийг боддог аргачлал байдаг юм томьёолол. Нэгдүгээрт хэрэглээ хөрөнгө оруулалт нэмэх нь ЗГ-ын зарлага нэмэх нь цэвэр экспорт. Монгол Улсад яагаад дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байна вэ гэхээр манай цэвэр экспорт өсөөд байгаа. Энэ бол цэвэрт Оюутолгойн зэсийн уурхайтай олборлолттой хамаатай, нөгөөдөх нь улсын төсөв өсөөд байгаа юм.
Энэ статистикийн тоог яаж ард иргэдийн орлогод, өрхийн орлого болгох вэ, ямар механизм ашиглах вэ. Хоёрт, өнгөрсөн жил цахим хөгжүүлэх 109 хуулийг баталсан. Өнөөдөр И-монголиа гэсэн бүтээгдэхүүн, платформ гараад 1200-гаад үйлчилгээг цахимаар ард иргэддээ олгож байгаа юм. Яг үүнтэй адилхан E-бизнес гэсэн платформ байгаа юм. Бизнес эрхлэгчид зориулсан И-Монголиа л гэж ойлгож болох юм. Нэг ёсондоо гэртээ компьютер дээрээ сууж байгаад, ААН үүсгэн байгуулах бүрэн хуулийн зохицуулалтыг нь хийж өгсөн юм. Энэ хэрэгжиж байгаа юу. Хэдэн үйлчилгээ E-бизнесээр олгож байгаа вэ? Эстони улсад тухайн иргэн гар утсаараа вагонд явж байхдаа, 30 минутын дотор шинээр ААН бий болгочхож байгаа юм. Энэ нь эдийн засгийг илүү либералчилж байгаа л гэсэн. Хүнд суртлыг алга болгож байгаа нэг зүйлүүд нь нэг нь. Хөрөнгийн бирж капитал маркетинг гэж ярьдаг, хөрөнгийн зах зээлээ яаж хөгжүүлэх вэ? Эдийн засгийн бас бүтцийн нэлээн том институц, багана гэж ойлгож болох юм.

Сэтгүүлч