2025.05.20

С.Зулпхар: Төрийн алба зохистой бүтэцтэй байх ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.20/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Б.Баярбаатар гишүүний асуусан асуулттай уялдуулсан байдлаар асуулт асууя. 228,820 мянган төрийн албан хаагч байгаа. Үүнээс 10% нь төрийн захиргааны албан хаагч, 20% нь , төрийн тусгай, 68% нь төрийн үйлчилгээний албан хаагч 1,7% нь төрийн, улс төрийн албан хаагч байгаа. Орж ирж байгаа саналаар багш болон эмч нараас бусад гэж байгаа юм. Тэгэхлээр багш, эмч нар төрийн үйлчилгээний албан хаагч дотроо байж байгаа. Багцаа тоо 9%-аар гэж тооцох юм бол лав багаар бодоход 8 мянгаас илүү байхаар тооцоо гарч байна. Энэ тооцоололыг та бүхэн сайн хийсэн байх, хийх ч ёстой. Хийхгүйгээр үүнийгзүгээр санаагаараа тавьж тавьж болохгүй. Сая Б.Баярбаатар гишүүний хэлсэнчлэн 15% гэдэг бол ноднин ярьж байсан, гаднын ОУБ-ын тайлан дээр байсан жишиг.

Тухайн үед төрийн албан хаагчдыг 15-хувиар цөөлөх ёстой юм байна. Яагаад гэвэл ажиллах хүчний хувьтай харьцуулсан байдлаар ийм тоо байх юм гэж. Тэгэхээр энэ 9 гэдэг хувийг та бүхэн бидэнд нарийн танилцуулах ёстой. Тэгэхгүйгээр бид нар үүнийг шийдээд яваад байж болохгүй гэж бодож байна. Төрийн алба данхайж байна, давхцал байна гэдэг. Үүнийг бид зохистой бүтэцтэй байлгах ёстой гэдэг зорилтыг сайшааж байгаа. Үүнийг ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол оруулчихсан. Харин тооцоололоо та бүхэн нарийн танилцуулаач. Төрийн захиргаа,төрийн тусгай албан хаагчаас чөлөөлөгдөх юм уу. Хэрвээ ингээд чөлөөлөх юм,чөлөөлөгдсөн албан хаагч нартай холбоотойгоор ямар нэгэн нийгмийн хамгааллын зардал гарах уу? Үүнийгтооцсон уу?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа