Улсын аварга  малчид, тариаланчид тодорлоо
2025.02.13

Улсын аварга малчид, тариаланчид тодорлоо

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Булган аймгийнхаа ажилсаг, хөдөлмөрч малчин, тариаланч түмнээ манлайлж, улсын аварга хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн малчид, тариаланчдадаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Улсын хошой аварга малчин:

  • Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Битүүгаагийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн

Улсын аварга малчин:

  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Батсүхийн Мөнхбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Дашзэвэгийн Лувсандагва
  • Булган аймгийн Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаяр
  • Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Даариймаа
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балган
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Батаагийн Доржсүрэн

Улсын аварга тариаланч хамт олон:

  • Булган аймгийн Бугат сумын “Та мэд эрдэнэ” ХХК

Улсын аварга тариаланч:

  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дашзэвэгийн Рэгдэнлхагва
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой ”ХК-ийн механикжуулагч Балганы Эрдэнэдэлгэр