2025.01.29
БУЛГАН АЙМГИЙН ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗӨВ БОЛГОНО
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Хишиг-Өндөр сумд 2025-01-29-ний өдөр ажиллав.
Сумдуудын хөгжлийн төлөвлөгөөг 10-15 жилээр хийдэг ч ихэвчлэн барилга байшин төлөвлөлт, түүн дундаа төрийн байгууллагын төрийн байгууллагын барилга төлөвлөлтийг ихээр хийж буй. Тиймээс хувийн хэвшил түүн дундаа мал аж ахуйтай сумдад боловсруулах үйлдвэр, орлого орох ажлын байрны төлөвлөлтийг хиймээр байгааг иргэд онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдэд УИХ-ын намрын чуулган, батлагдсан хууль, тогтоомжууд, Монгол Улсын Засгийн газар өргөн мэдүүлж батлагдсан 2025 оны төсөв, хөрөнгө оруулалт, 14 мега төслийг танилцууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан