2025.02.10
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 20 гаруй сумдад ажиллав
УИХ-ын гишүүн Д.Батлут УИХ-ын намрын чуулган нийт 81 хоног хуралдахад гишүүдээс хамгийн олон буюу нийт зургаан удаагийн орон нутгийн томилолтоор Хойд бүс Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 20 гаруй сумдад ажилласан байна.
Томилолтын хугацаанд
- Бүсчилсэн хөгжил, Монгол улсын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтууд
- Нэмэлт өөрчлөлт орсон хуулийн зүйл заалтууд, цаашид санаачлах хуулийн төслүүд
- Анхаарч ажиллах салбарын бодлого шийдвэр зэргийг иргэдэд танилцуулж
- Иргэдээс гарч буй санал хүсэлтийг сонсож
- Төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоотой, амьдралд ойр шийдвэр гаргахад анхаарч, “иргэн” төвтэй ажиллахыг хичээлээ.
- Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарч 200 гаруй иргэнд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, орлогоо нэмэгдүүлэх, ажлын байраа өргөжүүлэх боломжоор хангалаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан