Булган аймгийн улсын аваргуудад шагналын гардуулж өглөө
2025.02.25

Булган аймгийн улсын аваргуудад шагналын гардуулж өглөө

Эргэх дөрвөн улиралд мал сүргээ адгуулан өсгөж, буян хишгээ арвижуулж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчин түмэн маань сар шинийн босгон дээр төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн ”Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналаа ёслол төгөлдөр гарддаг уламжлалтай билээ.Улиран одож буй луу жилд Булган аймгаас улсын хошой аварга малчин 2, улсын аварга малчин 8, улсын аварга тариаланч хамт олон 1, улсын аварга тариаланч 2, нийт 13 улсын аварга төрөн гарсан сайхан амжилтаар Могой жилээ угтаж байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Б.Мөнхбат, Д.Лувсандагва, Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Д.Мэндбаяр нар бар жилийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ сум, аймаг, улсдаа тэргүүлж, Улсын Аварга малчин болсон бөгөөд аймаг, сумын удирдлагуудын хамт шагналыг гардуулан өглөө.

Малчин хүний тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрөөрөө шалгарч монгол түмний уламжлал, соёлын өвийг тээж яваа удам дамжсан малчиддаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.