ТАНИЛЦ: ЗҮҮН БҮСЭЭС ШАЛГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД
2025.02.12

ТАНИЛЦ: ЗҮҮН БҮСЭЭС ШАЛГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30.0 орчим хувийг бүрдүүлж байгаагийн 8.7 хувь нь хөдөө аж ахуйн салбар салбарт ноогдож байна. Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл нь хөдөөгийн голлох бизнес хэвээр байна.

2024 оны эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдож, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан малын тоо буурсан ч 2024 онд 13.9 сая толгой малыг дотооддоо хэрэгцээлж, 285.3 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая толгой малын махыг гадаадын зах зээлд нийлүүлээд байна.

Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар Зүүн бүс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас шалгарсан иргэдийн нэрсийг хүргэж байна.

  • Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Гомбосүрэнгийн Бадамсүрэн,
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Батын Сандаг,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Балжиннямын Баттөр,
  • Хэнтий аймгийн Дархан сумын Дотуур булаг багийн малчин Нямбуугийн Төвжаргал,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн малчин Сүхийн Баярсайхан,
  • Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн малчин Цэндийн Баатарсүх,
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот малчин Доржсүрэнгийн Энхболд,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн малчин Дуламын Мөнхзул,
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн малчин Лувсандашийн Мөнхбаяр,
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элст боон багийн малчин Сүрэнгийн Төмөрсүх,
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Хорлоогийн Ганболд,
  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн малчин Жүгдэрийн Сумъяа,
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн малчин Энхбатын Энхмандах,
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөдлөн хайлааст багийн малчин Нанзадын Чинбат,
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Чулуунцэрэн,
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Сумъяагийн Батчулуун,
  • Сүхбаатар аймгийн Наран сумын Гүнхудаг багийн малчин Аюурсэдийн Жагралжав нар

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН:

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавирга багийн малчин Дамдины Өлзиймэнд,
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын Жаргалант багийн малчин Батнацагийн Эрдэнэбат нарыг,
  • Улсын аварга тариаланчаар:
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Хасбазарын Ариунтөгс нар тус тус шалгарлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан