![БУЛГАН АЙМАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ СУРГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/08/318e79a1d8ae17419c9df92a76645749.jpg)
2025.02.08
БУЛГАН АЙМАГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ СУРГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
- Эрүүл мэндийн сайдын бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийлж “Төвлөрлийг сааруулах” бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зарим аймгуудын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилготойгоор ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте өнөөдөр/2025.02.08/ Булган аймагт Эрүүл мэндийн сайдын багт нэгдэн ажиллаа.
- ”Төвлөрлийг сааруулах” бодлого нь Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлэгсдийн ачааллыг орон нутаг руу чиглүүлэх, иргэдийн санхүүгийн дарамтыг багасгах, санхүүгийн урсгалыг тухайн орон нутагт нь үлдээх зорилготой юм.
- АХБ-аас иргэд аймаг орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйгээс үүдсэн санхүүгийн тооцоолол судалгааг гаргажээ. Уг судалгаанаас үзэхэд аймгууд дунджаар 3.7–25.7 тэрбум төгрөгийн тусламжийг алдаж байна. Үүнээс Булган аймгийн иргэд Улаанбаатар хот руу явж тусламж, үйлчилгээ авсан байдал нь 17.3 тэрбум төгрөг байгаагаас өөрийн аймагтаа хийх боломжтой үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг нийслэл рүү алдаж буй мөнгөн дүн нь 12.9 тэрбум байгаа юм.
- ”ЭРҮҮЛ БУЛГАН” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоондоо анхаарах, эмчилгээ үйлчилгээний чанараа сайжруулахад амжилт хүсээд аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт биохимийн бүрэн автомат анализатор, мэс заслын тасагт CRM аппарат, тархины мэс заслын суурь багаж, энэ ондоо багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулагдан тоноглогдсон 4 автомашин, Хутаг-Өндөр сумын ЭМТ-д унтуулгын аппарат зэргийг шийдвэрлэлээ.