Эзэн тодорхойгүй өмчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Б.Энхбаяр гишүүний хамт эзэн тодорхойгүй өмчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.Энэ хүрээнд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийг шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.
Төрийн өмчийн харилцааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах, өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Ирэх хаврын чуулганаар хуулийг өргөн барина. Анх 1996 онд батлагдсан энэ хуульд өнгөрсөн 28 жилийн хугацаанд 38 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч бодлогын томоохон шинэчлэл хийгдээгүй. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчийн ил тод, хариуцлагатай байдлыг хангуулж хууль, эрх зүйн асуудлыг тодорхой болгон тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх цаг ирээд байна.
![](https://vip76.mn/media/news/original/2025/02/07/7037f2e961a3a9f8ba3828f463391b62.jpg)
Холбоотой мэдээ
2025.02.07
2025.02.06
2025.02.06