
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 323 дугаар тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн болон захиргааны статистикийн маягтаар эд хөрөнгийн бүртгэл, мэдээ тайланг жил бүр хүлээн авч Үндэсний статистикийн хороонд хүргүүлдэг билээ.
Дээрх тогтоолын дагуу 2024 оны Мэдээ тайлан хүлээн авах нэгдсэн цугларалт,сургалтыг 2025 оны 05.05-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсээс зохион байгуулж байна. Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдыг мэргэжил, арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцож, чадавхжуулах сургалт цугларалтыг хөтөлбөрийн дагуу 05 дугаар сарын 05-аас 10-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Сургалтын арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нээж үг хэлэв.
Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Нэгдсэн цугларалт болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн анхаарах асуудлууд сэдвийн дор илтгэл тавьж мөн “Хөрөнгийн анхаарах асуудал” сэдвээр ахлах мэргэжилтэн Д.Батболд, “Дуудлага худалдаанд анхаарах асуудлууд” сэдвээр мэргэжилтэн Б.Балдорж, “Шалган зааварчлах ажлын үр дүн, анхаарах асуудал” сэдвээр мэргэжилтэн П.Уранмандах, “Төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн арга хэмжээ, анхаарах асуудал” сэдвээр мэргэжилтэн Р.Ширчинням, “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем” сэдвээр ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар нар тус тус мэдээлэл өглөө.
Тус арга хэмжээнд Нийслэлийн өмчийн харилцааны газар, Аймгийн Орон нутгийн өмчийн газрын удирдлага, өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сэтгүүлч