
2025.05.20
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс өнөөдөр (2025.05.20) ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай сургалт зохион байгуулав.
Сургалтаар захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, хүлээлгэх хариуцлага, нийгэмд үзүүлэх үр дагаврын талаар Хууль, эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ө.Саранцэцэг дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Түүнчлэн, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, захиргааны шийдвэр гаргах явцтай уялдуулах зохион байгуулалтын талаар албан хаагчид асуулт асууж санал солилцон, авсан мэдээллийн талаар үнэлгээ өгөх боломжтой үр дүнтэй сургалт боллоо.

Сэтгүүлч