С.Одонтуяа:Хэвлэн нийтлэх эрх чөлөөний индекс тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа нь санаа зовинох асуудал болсон
Манай улсын сүүлийн жилүүдийн олон улс дах эрх, эрх чөлөөний индексүүд байнга буурч байгаа нь санаа зовинох асуудал болоод байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөний индекс 2019 онд 70-р байр, 2023 онд 88-р байранд эрэмбэлэгдэж байнга тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.
Одоо хэрэгжиж байгаа хуулиар олон сэтгүүлч, хэвлэлийн байгууллагуудыг гэмт хэрэгтэн болгож, улмаар энэ байдал нь сэтгүүлчдийг үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан, боосон, айдасд автуулсан байдлыг бодитоор бий болгожээ. Энэ нь нөгөө талаар ард иргэдийг үнэн бодит мэдээлэл авах эрх, эрх чөлөөнд халдсан явдал гэж үзэж байна. Иймд цаашид сэтгүүл зүйн салбарын үнэн байх, хэвлэн нийтлэх эрх,эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.
Ардчилсан нийгэмд иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж Ард түмэндээ үнэн шударга, тэнцвэртэй, бодит мэдээллийг цаг алдалгүй түгээж, үзгийн хүчээр, үгийн ухаанаар нийгмээ сэнхрүүлж, улс орныхоо ирээдүйг удирдан залуурддаг дөрөвдэгч засаглалын эрх баригчид болох Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20