2025.04.24

Д.Энхтүвшин: Төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгийн их боодог

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг хангах, олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино гэсэн. Энэ үндсэн хуулийн заалт нь өөрөө иргэнтэй холбоотой заалт байгаа. Монгол Улс үндсэн хуулийн 16.16 дээр иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэсэн утгатай заалт бий. Энэ хуулийн агуулгыг нь харахаар иргэний үзэл бодлоочөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой заалт байхгүй байгаа. Нөгөө талаас агуулгыг нь аваад үзэхээр хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой байгаа. Нэр нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль буюу 1998 оны хуультайгаа адилхан. Энэ нэх хүмүүст буруу ойлголт төрүүлээд, нэлээн өргөн хүрээтэй юм шиг харагдаад байгаа.

Хуулийн нэрийг Хэвлэн нийтлэх үйл ажиллагааны тухай хууль гэчихвэл илүү тодорхой болох юм биш үү? Хуулийн хоёрдугаар бүлэг дээр хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлын баталгаа гэсэнбүлэг байгаа. Үүний 6 дугаар зүйлийн гарчиг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа гэж. Гэтэл өнөөдөр төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгийн их боож байгаа гэж миний хувьд хардаг. Энэ хавсарсан судалгаан дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засгийн хараат байдлын улмаас, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй, мөнгө өгч буй эздийнхээ төлөө үйлчилдэг болжээ.

Дараа ньхэлэлцүүлэг үргэлжилж явахаар бол Сангийн яамтай ярьж байгаад юм уу, төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дээр хэвлэл мэдээлэл хариуцсан хэчнээн орон тоо байна,ямар зардалтай байдаг юм? Дээр нь гуравдагч этгээдүүд энэ хэвлэл мэдээллийн салбаруудад мэдээлэл боловсруулах болон дамжуулахдаа ямар хэмжээний зардал гаргадаг энэ дүнгээ мэдмээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn