2025.04.24

О.Алтангэрэл:Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тавихгүй

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын талаар гишүүдийн асуусан асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.

Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тавихгүй. Юу нэвтрүүлж байна, архи, тамхи сурталчилж байна уу, гэдэг ч юм уу ийм байдлаар хянаж суухгүй гэдэг л агуулга. Энэ хуулийн төсөл дээрээ бид нар анхаарууштай, нэмэх, хасах шаардлагатай зүйлүүд байж болохыг хүлээн зөвшөөрнө. Энэ хуулиар татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, рийл, нэвтрүүлэг хийдэг багтай, компьютер дээр график хийдэг, тастдаг гээд бүтэн редакц хажуудаа ажиллуулж, түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр хийлгээд, дахиад сурталчилгаагаа явуулахдаа татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг энэ байдлыг таслан зогсоож, үүнийгээ нээлттэйгээр явуул гэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ялангуяа төрийн өмчит томоохон ААН байгууллагууд дээр хэвлэл мэдээлэл, пи артай холбоотой зүйлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг халхавч дор өөрсдийн үйл ажиллагаа сурталчлах, заримдаа тодорхой нэг улс төрчийн эрх ашгийг хамгаалахын тулд явж байгаа. Эргээд энэ нв хэвлэл мэдээллийн байгууллагад муугаар нөлөөлөөд байна. Энэ талаар сэтгүүлчдийн зүгээс хэлэлцүүлгийн үеэр маш их гарсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn