Мягмар гараг бүр УИХ-аас баталсан хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно
УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд олон нийтэд хууль сурталчлах, танилцуулах нь ард түмний засаглах эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Шинэ хууль баталж, түүнийг дагаж мөрдөж эхэлнэ гэдэг нь нийгмийн хүрээнд үйлчлэх тогтсон хэм хэмжээнд тодорхой өөрчлөлтүүд орж байна гэсэн үг. Иймд долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас баталсан хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ.
Өнөөдрийн УИХ-ын дарга Г.Занданшатарын хэвлэлийн бага хурлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн биеэр ахалж ажиллан батлуулсан УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн талаар танилцууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ч.Ундрам нар оролцож, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай зэрэг хуулиудыг тус тус танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05
2024.11.22
2024.07.30
2024.06.21
2024.12.14
2024.12.12
2024.12.11