2023.06.30

С.Ганбаатар: Аймаг цэргийн цолтой бөхчүүд наадамд барилдахад хэн нь эхэлж ам авах вэ?

УИХ-ын чуулганы /2023,06,30/-ны өдрийн хуралдаанаар хуулийн хийдэл, давхардалыг арилгах зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хөдөдлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Шадар сайдын оруулж ирж буй тус хууль маш чухлын дээр маш сайн хууль орж ирсэн байна. Наадмын тухай хууль нь зүгээр нэг амралтын тухай асуудал биш шүү дээ. Өвөг дээдэс, мөнх хөх тэнгэртээ үнэнч байх, хамгийн гол өв уламжлал, ухаарал, эр зориг, тэмцэх чанар, тайвшрал, эрэмбэ дэв ээ олохын тулд бид "эрийн гурван наадам"-ыг хийдэг. Надад хэдэн тодруулах зүйлс байна. Бөх, сур, шагай, морь, жороо морь гэхчлэн олон өв соёлоо тээн яваа улсуудаа бид хүндлэх ёстой. Сэвтэж буй бэрхшээлүүдийг нь төрөөс зохицуулах ёстой.

Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрийн дагуу явуулна. БХЯ-ны асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн, цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цол олгоно гэх. Цэргийн арслан түрүүлчхээд, дараа нь жил нь ахиад түрүүлбэл аймгийн хурц арслан гэсэн цол чимэг өгөөд явдаг асуудал байгаа юу. Цэргийн арслангийн эрэмбэ дэв яах вэ?

Аймаг цэргийн цолтой бөхчүүд наадам барилдахад хэн нь эхэлж ам авах вэ?

Түүний асуултад, МҮБХ-ны тэргүүн  Ц.Магалжав хариуллаа.