2022.05.18
Н.Энхболд: Үндэсний наадамд оролцогч допингоос ангид байх ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Энэ спорт мөн үү үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний бөх сайн барилдаж байгаа хүмүүс бусад Олон Улсын спортоор хичээллэж чадна. Гэтэл цаашдаа монгол бөхөөр хичээллэдэг залуу ОУ-ын тэмцээн уралдаанд орохдоо допинг хэрэглэсэн асуудал гарвал яах уу. Допинг эрүүл мэндэд муу, үр удамд нь нөлөөлнө, гаргаж байгаа амжилт нь хуурамч болно. Иймд Үндэсний наадамд оролцогч допингоос ангид байх ёстой, өөрсдөө допинг хэрэглэж болох хуулийн заалтыг оруулж өгч болохгүй. Иймд энэ хуульд том жижиг наадам хамаагүй допингоос хол байх талаар хуулийн заалтын тусгаж өгөх хэрэгтэй
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn