2022.05.20

Л.Мөнхбаатар: Үндэсний спортын тухай хууль гаргаад Үндэсний их баяр наадмын хуулиа салгаад зохицуулбал яасан юм бэ?

ИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Үндэсний Их Баяр наадам бол Монгол үндэстний дархлааны том баяр. Энэ агуулгаараа авч явах ёстой. Энэ наадам бол уралдаан тэмцээн биш ард түмний баяр цэнгэл, тусгаар тогтнолын том агуулгатай. Ёслол төгөлдөр хуулийг журамласан хууль оруулах хэрэгтэй. Гэтэл морины сэрвээ, бөхийн зодог, шуудаг яриад ирэхээрээ биш болоод байна. Харин Үндэсний спортын тухай хуулийг тусдаа оруулж ирээд бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааны асуудлаа ярвал ямар бэ гэсэн саналтай байна. 

Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn