Хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хяналтыг сайжруулна
2023.03.23

Хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хяналтыг сайжруулна

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар “ Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа.

Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.

Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашигладаггүй эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн зохицуулалт хийх, хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулжээ. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг улс орон даяар зохион байгуулж, дүгнэлт гарган ажилладаг. Уг тооллогын дүнгийн дагуу төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн суудлын автомашиныг орон нутгийн хэрэгцээнд шилжүүлэх асуудлыг мөн тусгасан байна.