Сонгинохайрхан дүүргийн 199.6 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөнө
2022.11.10

Сонгинохайрхан дүүргийн 199.6 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөнө

Ирэх жил Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн цогцолбор байгуулах гэх мэт олон салбарт нэгэн зэрэг бүтээн байгуулалтууд өрнөнө. Зарим ажил нь эхнээсээ баригдаж буй

5. “Сонгино” дэд станцын өргөтгөл барина

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлын шав тавих үйл ажиллагаа /2022.08.04/ болов. Энэхүү 200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ ихээхэн онцлогтой.

Тус байгууламжийг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа бөгөөд  “Сонгино” дэд станцад холбосноор Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх үйлчилгээг үзүүлнэ.

Төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбохоор төлөвлөөд байна. Энэхүү төслийн хэрэгжилтийн үед 120 гаруй түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр тус,тус бий болно.

6. Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг 2023 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй бага насны хүүхэд амьдардаг гэсэн судалгаа бий. Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн шаардлага их байдаг боловч дүүргийн хэмжээнд байтугай улсын хэмжээнд ч хуруу дарам цөөн байдаг.

Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн 28 дугаар хороонд дахин нэг тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг байгуулах ажлыг тусгасан. Тус цэцэрлэг 2023 онд ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээт хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ цогцолбор ашиглалтад орсноор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн ачаалал буурна гэж албаныхан тооцоолжээ. Цогцолбор нь ердийн сургууль, цэцэрлэгт явахад бэрхшээлтэй буюу байнгын асаргаатай, саажилттай хүүхдүүдэд боловcролын болон сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээг хүргэх юм.

7. Нийт 199.6 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөнө

Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Тодруулбал, долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

Тус 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн нэг блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Энэхүү орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулсан бөгөөд ингэснээр дараагийн барилгыг барих боломж нөхцөл бүрдэж байгаа юм.

8. Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийнэ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина.

Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд  2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

9. Үерийн далан, суваг байгуулна

Сонгинохайрхан дүүргийн үерт өртөх эрсдэл бүхий булаг, хөрсний усны халиа үүсдэг хэд, хэдэн хороодыг дамнасан 62 км үерийн далан, суваг, шуудуу барих хөрөнгө оруулалтын тооцоог нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран хийж хэрэгжүүлж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын төслийг үндэслэн хороодыг дамнасан транс байгуулах хөрөнгийг 2023 оны улс, нийслэлийн төсөвт суулгуулахаар ажиллаж байна.

Энэхүү 62 км үерийн даланг байгуулснаар дүүргийн Зүүн, Баруун салаа, Толгойт, Тахилт, Баянголын ам орчмын гэр хорооллын айл өрхүүд булаг, хөрс, үерийн усанд өртөх эрсдэлээс бүрэн ангижрах боломжтой юм.

Мөн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу дөрвөн байршилд усан толио, нэг байршилд усан цөөрөм байгуулж ойжуулах талбайг хамгаалалтын зурвасын дагуу байгуулахаар төлөвлөөд байна.