2022.11.07
Европ, Азийн орнуудад малын мах экспортлоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн махны үйлдвэрүүдэд ажиллав.
Малын мах боловсруулж, Дорнод аймгийн хэрэгцээг хангадаг "Вайт групп" үйлдвэр нийслэлийн хэрэгцээг ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, тус үйлдвэр дэд бүтэц хөгжсөн, газарзүйн хамгийн ойр байршил хил залгаа ОХУ болон БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, экспортод чиглэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах нь зүйтэй.
Хоногт 200 бод, 500 бог мал нядлах хүчин чадалтай "Талын таван өндөр трейд" ХХК гэрээт малчдаар дамжуулан малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг бэлчээрээс татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ байрлах мал эмнэлгийн иж бүрэн лабораториороо бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг байна.
Дэлхийн стандартад нийцсэн малын махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой.