Сүхбаатарчууд "Хүнсний хувьсгал хөдөлгөөн"-ийг дэмжин дуу хууртай угтан, идэвхтэй оролцож байна
2022.10.31

Сүхбаатарчууд "Хүнсний хувьсгал хөдөлгөөн"-ийг дэмжин дуу хууртай угтан, идэвхтэй оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь ХХААХҮЯ-ны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм.

Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор 4 жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг ХАА-н болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа.

2023 онд гэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан
Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага миний, бидний өмнө байна. Цаг хором бүрийг ашиглан зөвхөн хэлэх биш хэрэгжүүлэн ажиллах болно.
Сүхбаатарчууд маань "Хүнсний хувьсгал хөдөлгөөн"-ийг дэмжин дуу хууртай угтан идэвхтэй оролцож байна.