2022.10.31
Ашигт малтмалын хайгуулын салбартаа дэлхийн шинэлэг, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг судална
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдах International Mining and Resources Conference IMARC-д оролцохоор нисэх гэж байна.
Тэрээр, яамныхаа 2 албан тушаалтны хамт цомхон бүрэлдэхүүнтэй, олон ажлын төлөвлөгөөтэй хөдөллөө. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нар, технологийн байгууллагууд, тэргүүлэгч компаниудын уулзах талбар болдог IMARC чуулга, үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 8000 орчим уул уурхайн компани, 7500-аад зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна.
Бидний хамгийн гол зорилго бол ашигт малтмалын ХАЙГУУЛЫН САЛБАРТАА дэлхийн шинэлэг, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг судлах, судлаачдыг урих, хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татах чиглэлд байна.
Мөн уул уурхайн салбарт тэргүүлэгч Австрали улсаас салбартаа сайн туршлага судлах, аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ гарц боломжууд олж өгөхөөр хичээх болноо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn