Б.Ганхуяг: Төрийн шийдвэрийг биелүүлж, БЭТ-тэй үл ойлголцолгүй хамтран ажиллана
2022.10.27

Б.Ганхуяг: Төрийн шийдвэрийг биелүүлж, БЭТ-тэй үл ойлголцолгүй хамтран ажиллана

Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.

Эл шийдвэртэй холбоотойгоор Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаныхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Эрдэнэс таван толгой бол хувьцаат компани. Өөрөө хувьцаа эзэмшигчдийн хуралтай мөн эзэмшигчидтэй удирдах зөвлөл. Төр 81.7 хувийг эзэмшдэг учир төрийн гаргасан шийдвэрийг шууд биелүүлнэ. Дөрвөн асуудал байна.

Нэгдүгээрт, валютын нөөцийн орлогыг нэмэгдүүлэх асуудал дээр ЭТТ гол эх сурвалж бүрдүүлэгчдийн нэг учраас нэлээн анахаарал хандуулж ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч бол санхүүгийн тэр дундаа төсвийн маш том монголын урдаа барьдаг томоохон төлөөлөл байгаа учраас вальютын нөөцийг төвлөрүүлэх тал дээр томоохон шийдлүүд яригдаж байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн хөгжлийн сайд болон ЭТТ-оос гаргсан тоон мэдээллүүд зөрөөд байгаа. Энэ тоон мэдээллүүдийн зөрөө бол гаалийн бүртгэлээр гараад борлогдсон нөөцтэй холбоотой асуудал байсан. Жишээ нь, энэ тоон мэдээ наймдугаар сарын 30-ний буюу гуравдугаар улирлын байдлаар 6.7 сая тонн нүүрс экцпортлогдсон байна. Энийг зөвхөн 2022 оны нүүрс мэтээр тайлбарласан. Гэхдээ үүний 3.3 сая тонн нь өмнө оны нүүрс, 1.5 сая тонн нь 2020 оны нүүрс. Учир 20, 21 онд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад маш их хэмжээний экспортын төвлөрөл цагаан хаданд бий болсон байсан.

Үүнийг шийдвэрлэх хүрээнд хоёр тал тоогоо нэгтгэх ёстой. Энэ тоон нэгтгэлийг зохион байгуулах ажлыг бүрэн эрхт төлөөлөгч хариуцна. Цаашид орон нутгийн таван толгойтой холбоотой 341,000 тонн нүүрсний асуудал мөн маш тодорхой болчихсон. Хуулийн байгууллагуудынхматарсан ажлын хэсгийндгнэлтээр 341,000 тонн гээд тухайн үеийн өртөг валютын ханшийн өөрчлөлтийг тооцож чадахгүй учраас зөрүүг нь гаргахгүйгээр яг тийм чанарын нүүрс авъя гэдэг дээр хоёр тал хэлэлцээ хийж байна.

500-600 сая ам.доллар босгоно гэдэг тийм амар биш. Гэхдээ ачаа эргэлтийг экспортын одоогийн хязгаартай гарч байгааг зөв зохицуулж гаргах асуудал байгаа. Оптек гэрээ их хэмжээний урьдчилгаатай холбоотой нүүрсний зарим хэсгийг хойшлуулах хэлбэрээр үүнийг бүрдүүлэх бүрэн боломжтой.

Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд бид хоёр бүх түвшинд харилцан хамтарч ажиллаж байгаа. Урд нь олон ч газруудад ажиллаж байсан учраас ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Харин компанийн үйл ажиллагаанд дэм болох хүрээнд ямар мэдээлэл өгөх ёстой гэдэг дээр бүх мэдээллээр хангаад явж байна. Энэ бол бидний хүлээсэн үүрэг.

Цаашлаад энэ үйл ажиллагаатай холбоотойгоор экспорт болон уртын тээврийг нэмэгдүүлэх асуудлууд дээр өчигдөр томоохон шийдвэрүүд рүү явлаа. Үр дүнгээ өгнө гэж ойлгож болно. Экспортын орлоготой холбоотойгоор ажиллаж байгаа хөрөнгө оруулагч талууд буюу худалдан авагч талуудтай гэрээ хийх ажлыг Ганбат даргын түвшинд эхлүүлсэн. Худалдан авалтыг зөв зохистой байлгах, урьдчилгаа авсан нүүрснүүдийг зөв зохистой байршуулах тал дээр ч томоохон алхмууд хийгдэнэ. Өчигдрийн байдлаар танилцуулгууд хийгдсэн. Өнөөдөр төлөвлөгөө танилцуулагдана. Бид Засгийн газрын түвшинд мэдээлэл хүргэхээр явж байна" гэлээ.