2022.10.13

Ж.Батжаргал: Хөрөнгийн зардлын хэмжээг яагаад өссөн дүнгээр тооцоолсон бэ?

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Б.Батжаргал: 

Төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирлээ. Нэлээдгүй олон тоон дээр өөрчлөлт орсон юм билээ. Хуулийн хязгаарт гээд дээд хэмжээний тоо тавьчхаад суумааргүй байна. Засгийн газрын нийт өр яг хэд байгаа юм. Миний бодлоор 8.7 тэрбум долларын өртэй юм шиг байгаа юм. Түүнийг нь валютын үнэ цэнээр нь тооцоход 30 орчим их наяд төгрөгийн асуудал байх шиг. Гэтэл та бүхэн 35 гаргаж тавьчхаад суугаад байдаг. Энэ нь иргэд олон нийтийг болон УИХ-ын гишүүдийг ч төөрөгдүүлж байна. Яг бодит тоог цаасан дээр буулгамаар байна.

Халамжийн зардал 1.5 орчим их наядаар өсөж байна. Хүүхдийн мөнгө нь энэ рүүгээ ороод ирж хэмээн харагдаж байна. Ер нь мэдээллүүдээ маш ойлгомжтой зөв өгөөд явах хэрэгтэй. Халамжаас хөдөлмөрт шилжих тухай асуудал ярьж байж, өмнөх оныхоос халамжийн зардал нь нэмэгдчихсэн байх жишээний. Та бүхэн минь мэдээллээ зөв өгөөд яваарай.

Төсвийн хүрээний мэдэгдэлд орлого, зарлагыг нэмэгдүүлж болдог юм байж. Хөрөнгийн зардал 4.4 их наяд төгрөгийн төсөөлөлтэй явж байсан үзүүлэлт, 5.3 их наяд төгрөг болоод өсчихлөө. Үүний цаана юу байна вэ, маш тодорхой мэдээлэл өгнө үү?

Түүний асуултад, Сангийн яамны Төрийн нарийн бичгйн дарга Ж.Ганбат хариулт өглөө