2022.05.19
Х.Булгантуяа: Хөгжлийн санхүүжилттэй холбоотой цаашид Сангийн яам ямар бодлого барих вэ?
УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Бид энэ баримт бичгийг томоор харах ёстой, ажил хэрэг санал гаргах хэрэгтэй. Манай улсын хүн амын 60 гаруй хувь 40-өөс доош насныхан гэтэл халамж аваад байна. Ирэх онд 1,1 сая хүн НД төлөөд 400 мянга гаруй хүний тэтгэврийг тавьж чадахгүй байгаа. Улсын төсвөөс 1 ихнаяд төгрөг өгнө. Энэ онд мөн адил. Үүнийг яаж шийдэх вэ.Ийм асуудлыг ярих хэрэгтэй. Аудит дээр бас хариуцлагатай ярих ёстой. Гаалийн шинэчлэл хийсэн, Соёлын салбарт нилээн төсөв орсон үр дүн ямар байна гээд төсөв дээр суусан мөнгө бүрийнхээ араас УИХ санаа тавьж ажиллах ёстой.
Уг нь ийм зүйл яриад 2023 оны төсвийг хариуцлагатай ярьмаар байх юм. Заримдаа Төсвийн хорооны мэдэгдэл, Төсөв хоёроо ялгахгүй байсаар байгаад баталчихдаг. Стратегийн баримт бичигт 2019-2022 онд ЗасгийН ГАЗРЫН ӨР 8,5 тэрбум доллар. Үүнээс хөгжлийн санхүүжилтэд хэдэн төгрөг байна, цаашид сангийн яамнаас хөгжлийн санхүүжилтийн зээл дээр яаж ажиллах вэ. 2023 оны Төсөв оруулж ирэхдээ нэг салбарын асуудлыг шийдвэл зүгээр.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn