2022.05.19

Ц.Даваасүрэн: Одоо яаралтай халамжийн бодлогоо ард түмэндээ ойлгуулаад, арга хэмжээ авахгүй бол тусгаар тогтнол, эдийн засаг ганхаж эхэлнэ

УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Ард түмнээсээ дэмжлэг авахын тулд халамж хавтгайрснаас болж өр нэмэгдэж байгаа.1 тэрбум төгрөгийн  5 үйлдвэр нэг суманд барих мөнгө жилд хэрэглэж байна. Аймгийн төвд ийм хэмжээний мөнгөөр 10 үйлдвэр барих мөнгө. Хэрвээ бид ийм үйлдвэр бариад байсан бол ажлын байрны асуудал цэгцэрцэн,улс орон хөгжсөн байх ёстой. Энэ асуудалд хамгийн их анхаарал тавих газар Сангийн яам. 2000-2012 он хүртэл 1 тэрбум долларын өртэй яваад байсан юм.Алтанхуягийн Засгийн газар 3 тэрбумаар нэмээд дараагийн засгийн газартаа 5,1 тэрбум долларын өртэй шилжүүлсэн.

Тэгээд халамж хавтгайраад 8,1 ийг одоогийн Засгийн газарт шилжүүлсэн тэгээд өрөө дарж чадахгүй хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явж байна. Одоо 8 тэрбумын өртэй явж байна. Сүүлийн хэдэн жил огцом өрөө нэмсэн. Одоо яаралтай халамжийн бодлогоо ард түмэндээ ойлгуулаад, арга хэмжээ авахгүй бол тусгаар тогтнол, эдийн засаг ганхаж эхэлнэ шүү. Одоо энэ асуудлаар улс төр хийж болохгүй яаралтай зогсоо.             

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn