2022.05.19
Ц.Туваан: Монгол Улсын хүн бүр 31 сая төгрөгийн өртэй болсон байна
УИХ-ын чуулганы /2022,05,18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Боловсрол, Эрүүл мэндийн салбараас бусад салбарынхны цалинг яаж харж орж ирсэн бэ. Онцгойлон ТЗ-ээр цалинжиж байгаа хүмүүсийн цалин нэмэгдэх үү. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага байгаа. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудал байнгын хороон дээр яригдаж байна. Үүнийг төсвийн төсөөлөлд орсон уу. Долларын ханш нэмэгдлээ. валютын ханшаа ирэх жил хэд гэж харж байна, буулгах талаас нь ямар ажил хийх вэ.
Оюутолгойн мөнгийг банкаар дамжих байснаа больсон энэ асуудлыг хэлж өгөөч. Нүүрсний үнээ 110 гэж орж ирсэн. Урд хөршид 400 гарчихсан байгаа. Яагаад ийм багаар тооцсон бэ. Зардлаа халамж, зарлага руу ороод байна. Эдийн засгаа яаж тэлэх вэ. Хэтэрсэн халамж хөгжил, хөдөлмөр эрхлэлт хоёрын чөдөр, тушаа боллоо.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn