2022.10.06
Ц.Цэрэнпунцаг: Мөнгөний бодлогын үр нөлөө эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ
УИХ-ын чуулганы /2022.10.06-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Монголбанк төгрөгийн үнэ цэнийг хадгалах гол үүрэгтэй. Төгрөгийн ханш суларч, юмны үнэ өсөж байна гэж хаа хаанаа ярьж байна. Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогоо ярьж байна. Богино хугацаанд Монголбанк инфляц барих ямар бодлого барьж байна. Жишээ нь улирлаар харж, тооцоолсон ямар арга хэмжээ байгаа вэ. Үр дүнгээ улирлаар тооцоолж үзсэн үү?
Валютын нөөц багасаж байгаа эрсдэлийг бууруулахын тулд экспортын орлогоо хэрхэн нэмэх вэ? Алт хөтөлбөрөө сэргээх ёстой гэж санал орж ирж байна. Үүнийг хэрэгжүүлэх ямар хөтөлбөр бий юу. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж оруулж ирэх вэ.
Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn