2022.06.09
Х.Нямбаатар: Эрхтэн шилжүүлэх мэс засалд орж байгаа эмч нарыг хэрхэн дэмжих вэ
УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар · Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн: Х.Нямбаатар:
Донор дээр тодорхой нас заадаг. Гэтэл насны босгыг өндөр тавьсан байна. Эрхтэн шилжүүлж байгаа мундаг эмч нар маш сайн ажиллаж, олон хүнд амьдрал хайрладаг. Энэ хүмүүс төр нэг зүйлд анхаарах хэрэгтэй. Бидэнд илүү цаг олгодог уг нь бид маш их цагаар ажиллаж хүнд амь амьдрал бэлэглэж байна. Иймд тусгай урамшууллын системтэй болох ёстой гэсэн санал хэлж байсан. Ийм зохицуулалт хуулийн өөрчлөлтөд орсон уу. Донорын эд эрхтэний тоо бага байна, үүнийг нэмэх боломж энэ хуульд орсон уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn