2025.05.22
Ж.Чинбүрэн: Цусны бүлэгнэлтийг хариуцдаг ганцхан фактыг цус нь гоождог хүнд хийгээд өгөхөд л асуудал шийдэгддэг мундаг технологиуд хөгжчихсөн
УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан М.Ганхүлэг гишүүний асуултад хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.
Чухалт асуултууд асууж байна. Мэргэжлийн байгууллагууд тоо баримтуудыг нэмээд дараа нь хариулна байх.
Гол нь бид өнөөдрийн хэрэгцээ анагаах ухааны хурдацтай хөгжил энэ болгон цусны бүтээгдэхүүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг улам нэмэгдүүлээд байгаа юм. Тухайлбал, бид цусны донор гэхээр улаан эс, улаан өнгөтэй юуг нь битгий бодоорой. Энэ дотор, сийвэн дотор олон олон хүчин зүйлүүд хүний амь насыг авардаг. Ганцхан цусны бүлэгнэлтийг хариуцдаг фактийг хийж өгөхөд л цус нь гойжоод бүлэгнэдэггүй байсан хүний асуудлыг шийдчих жишээний ийм мундаг технологиуд хөгжчихсөн. Үүний хөгжлийн бас нэг зүйл нь яагаад нэгдсэн тогтолцоо гэж яриад байгаа вэ гэхээр халдвар хамгааллын дэглэм маш сайн сахих ёстой. Өнгөрсөн хугацаанд бидэнд гашуун туршлага бий. Тухайлбал, 90 оноос өмнөх хугацаанд цусны донор болоод, цусаа өгч байгаа хүмүүс B, C вирусыг тодорхойлж, тэдгээрийн халдварыг хамгаалж чадаагүйгээс олон хүн хүнд өвчин тусаад дахин хагалгаанд орохдоо В, С вирусын халдвар эмнэлгийн орчинд авсан ийм гашуун туршлага байдаг. Тэр утгаараа Цусны төв маань мундаг ажилладаг болсон. Энэ бол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутагт цусаа цуглуулдаг тогтолцоо нь өөрөө аюулгүй болж чадсан бүтэцтэй болсон. Орон нутгийн удирдлагуудын оролцоог цусны донор бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид хуульд оруулж өгөөд байгаа зүйл бол ЗГ-тай гэрээ хийхдээ орон нутгийн удирдлага донорт хэчнээн хүмүүсийн цус өгүүлэхэд оролцож чадаж байгаа вэ гэдэг үзүүлэлтийг оруулдаг болохоор зорьж байгаа. Орон нутгийн оролцоог дэмжих гэж байгаа том зорилго юм. Мэргэжлийн байгууллагаас дэлхийн жишиг, Монгол Улсад хэчнээн донор байгаа, олон цус өгсөн улсуудыг яаж эрэмбэлж, тэдгээрт ямар урамшуулал өгдөг талаар тодруулж ярьж өгөөрэй.

Сэтгүүлч