2017.02.17

Тархины үхэлтэй нэг донор дөрвөн хүний амь насыг аврах боломжтой

2000 онд батлагдсан Донорын тухай хуулиар Амьгүй донорын тусламж үйлчилгээг зохицуулсан байдаг.Жишээ нь Тархины үхэлтэй нэг донор дөрвөн хүний амь насыг аврах боломжтой байдаг. Энэхүү хуульд тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авч болно гэж заасан байдаг.

Сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэхийг зөвлөсөн хандлагатай байна. Гэвч Донорын тухай хуульд тархины үхэлтэй донороос эрхтэн авч болно гэсэн нарийн зохицуулалт хараахан байхгүй байна. Манай орны хувьд хүн амын нас баралтын шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, осол, гадны шалтгаантай нас баралт тэргүүлдэг өнөөдрийн байдлаар манайд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 50 хүүхэд байна.