2022.05.12

Г.Дамдинням: Сурлагын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах шаардлагатай

БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар яригдсан хоёр асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Нэгдүгээрт, Боловсролын яам сурлагын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрөөр хийсэн мэдээллээ олон нийтэд танилцуулах шаардлагатай.

Дараагийн асуудал сургууль, боловсролын орчин дахь тамхины хэрэглээ. Энэ дам тамхидалтаас хүүхэд залуусаа хамгаалахгүй бол болохгүй болсон талаар олон гомдол, санал ирсэн. Манай байнгын хорооноос ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг чангатгах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталлаа.

Ер нь аливаа тамхины асуудлаар хууль эрхзүйн орчныг нь яаралтай бий болгож онцгой болон бусад татвараар зохицуулахгүй бол хуулийн цоорхой байгаад байна. ЭМЯ үүнд онцгой анхаарч тамхины хуулинд нь нэмэлт, өөрчлөлтийг хийж ЗГ-аар оруулан УИХ-д яаралтай өргөн барих хэрэгтэй байна. Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал илүү хортой дээр нь илүү их татвар тавих замаар зохицуулалт хийж байна" гэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn