2022.04.19
Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдаан боллоо
Боловсролын багц хуулийн төслүүд удахгүй Байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэгт орохтой холбогдуулан бүх Ажлын хэсгүүдтэй цувралаар хурал хийж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч. Ундрамын ахалж байгаа Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдаанаар:
- Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал;
- Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн;
- Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын хамтран ажиллах чиг үүрэг зэрэг асуудлуудаар бол бусад асуудлаар санал солилцож, Ажлын дэд хэсэгт төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг илүү өргөн хүрээнд, нарийвчлан томъёолж боловсруулах үүрэг чиглэл өглөө.