Дорнод Аймагт "Халамжаас хөдөлмөрт-2022" хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа болж байна
2022.05.06

Дорнод Аймагт "Халамжаас хөдөлмөрт-2022" хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаа болж байна

Үйл ажиллагааны эхэнд Дорнод Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, "Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл"-ийн гишүүн, МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан нар нээлтийн үг хэлэв.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоол "Халамжаас хөдөлмөрт" зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ахмад настан, залуучууд, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, ажил хайгч иргэдэд 2022 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зорилгоор "ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ" 2022 ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"-г зохион байгуулж байна.

Энэ үеэр

  • -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг танилцуулах
  • -Хөдөлмөрийн яармаг зохион байгуулах
  • -Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа
  • -"Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх танхим"-ын үйл ажиллагааг танилцуулах
  • -Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, байнгын болон түр ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn