Дорнод аймагт нийгмийн түншлэгч талуудын уулзалт болж байна
2022.05.06

Дорнод аймагт нийгмийн түншлэгч талуудын уулзалт болж байна

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад энэ сарын 04 нөөс 07 ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ. Тэгвэл Дорнод Аймагт ажиллах эхний өдөр (2022.05.06) нийгмийн түншлэгч талуудын уулзалтаар эхэллээ.

Тус аймгийн хөгжимт драмын театрт болсон уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Дорнод аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Х.Баатарсүх, Аймгийн Засаг Даргын Орлогч Ш.Ёл, Аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан нар нээлтийн үг хэллээ.

Энэ удаагийн нийгмийн түншлэгч талуудын уулзалтаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудал, малчдын нийгмийн хамгаалал эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, МҮЭ-ийн холбоо, Боловсрол, эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоодын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, Аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2023 оны хэлэлцээр, хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн түншлэгч талуудын бүх шатанд хэрэгжүүлж байгаа хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn