2022.03.24

С.Чинзориг: Технологийн хяналтыг орхигдуулж болохгүй

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж харж байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гээд заасан. Гурван жил хяналтгүй байвал иргэдийн амь нас эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол байна. Иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал болох технологийн хяналтийг орхиж болохгүй. Осол гарсны дараа зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх биш түүнээс урьдчилан сэргийлэх шалгалтуудаа технологийн хяналтаа хийх ёстой. Эрүүл мэнд, амь насаараа хохирвол хэн хариуцлага хүлээх вэ?

Чанар стандартын асуудлаас болж иргэн хохирвол төр хариуцлага хүлээх болно.

Бүртгэл зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг боловсронгуй болгож, бизнес эрхлэгчдээ дэмжихийг зөв гэж бодож байна. Төрийн байгууллагын ар араасаа ирж байгаа шалгалтын давхардлыг арилгах боломжийг хангах ёстой.

Түүний асуултад МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариуллаа.