Ахмад генерал Ш.Арвайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хоёр өрөө байрны батламж гардууллаа
2020.12.02

Ахмад генерал Ш.Арвайд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хоёр өрөө байрны батламж гардууллаа

Тэртээд цэнхэртэх алсын хязгаарт
Төрийн сүлдээр мөнхөлсөн хилийн багана ярайж байна
Дархан хилийн торгон шугам
Тэднийг эмжээд зурайж байна
Тэнд тэнгэрээ, хилээ, хязгаараа манаж
Төрөө, нийгмээ, таныг, намайг хамгаалж
Тэмүжин Чингисийн удамт Хилчин баатрууд тэмцэж байна! гэж нэгэнтээ шүлэглэсэн эрхэм бол хилийн цэргийн домог Азийн Арвай хэмээн хүндлэгддэг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвай юм.

Амьдралаа эх орноо батлан хамгаалах салбартай бат нягт холбосон буурал генералын түүх Монгол Улсын дархан хилтэй салшгүй холбоотой.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвай 

Хил хамгаалах газрыг 12 жил удирдсан тэрбээр хилийн торон саадыг байгуулах ажлыг гардаг зохион байгуулсан түүхэн гавьяаны эзэн билээ. 

ЗХУ-д М.В.Фрунзийн нэрэмжит Команд штабын академид суралцаж байхдаа гадаад сонсогчдын факультетийн ахлагч хийж олон орны сонсогчид дунд Азийн Арвай хэмээн хүндлэгдсэн нэгэн. 

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ш.Арвай генералын улс эх орон, төр, нийгэмдээ байгуулсан гавьяа, үлдээсэн өвийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Зайсан дахь хотхонд байрлах 2 өрөө байрны батламжийг өөрийн биеэр очиж, гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Ш.Арвай генералын барьж байгуулсан хилийн торон саадыг шинэчлэх ажлыг эхлүүлж байгаагаа хэлсэн юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ үеийн үед нэр төртэй биелүүлсээр ирсэн алтан мөрдэст ахмад алба хаагчид та бүхнийхээ зүтгэлийг бид мартахгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онуолж байлаа.