2021.07.05
С.Бямбацогт: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон заалтууд хэрэгжихгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Сонгуулийн болон олонх болсон засгийн газрын мөрийн хөтөлбөрт Газрын тосны үйлдвэр байгуулж,нефть бүтээгдэхүүний импортыг зогсооно гэсэн зорилт орсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа УУХҮЯ хангалттай ажиллаж чадахгүй байгаа. Баруун болон Зүүн бүсэд бага оврын газрын тосны үйлдвэр байгуулна гэсэн хийгдсэн ажил алга. Дорноговиос Баян-Өлгий, Увс уруу бензин тээвэрлэнэ гэж байхгүй, харин бага оврын газрын тосны үйлдвэр байгуулснаар алслагдсан аймгийн иргэд Улаанбаатрын ханштай адил бензин хэрэглэх боломж бүрдэнэ.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа стандартын шаардлага хангасан хөрөнгө оруулагчдаа дэмжиж татвар авахаа зогсоож, харин хуурамч шатахуун оруулж ирж байгаа газраас татвар авахаар хуулийн зохицуулалт оруулж ирнэ гэсэн, хэвээрээ байгаа юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn