
2021.07.02
Үндэсний бичиг соёлын өдөртэй болох хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
Үүний дараа хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn