2021.06.16
Ж.Сүхбаатар: Үндэсний бичиг, соёл гэсэн агуулгыг хуульдаа түлхүү тусгах хэрэгтэй
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Олон нийтийн зүгээс Номын баярыг саяхан болсон номын өдөрлөгтэй адил зүйл хийж, тэмдэглэх гээд байна гэж ойлгон буруушаах хандлагатай байна.
Иргэний нийгмийн хүрээнд төрөөс үл хамааран нийгэм сайн дураараа тэмдэглэдэг баярууд цаашид нийтээр тэмдэглэх өдрүүд болоод байх уу? Харин төрийн хэмжээнд зохион байгуулдаг, үндэсний хэмжээний зүйл бий. Тухайлбал хуулийн төсөл санаачлагчийн илтгэлд хэлснээр Ном сонирхогчдын клуб байгуулна гэж байна. Ном сонирхогчдын өдрийг Үндэсний номын сан гэдгийг гадны олон улсад томоохон байгууллага нь зохион байгуулаад явдаг.
Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд гээд заасан бол дэмжинэ. Үндэнсий ном гэхээр өнөөдөр бид Үндэсний гэх Монголын нууц товчоо номоо хэвлэж байсан уу гэдэг асуудал гарч ирэх байх. Үүний агуулгын цаана яруу найрагчдын өдөр болоод байгаа юм. НҮБ-ын хэмжээнд дэлхийн номын өдөр бий. Энэ бүхнээс дүгнэн хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг шийдэх ёстой.
Бичиг соёлын асуудлыг бол би дэмжиж байгаа. Монгол Улс бичиг соёлын томоохон өвтэй улс. Түүнийгээ хамгаалах, зохиогчийн эрхийг хамгаалах ёстой. Зохиогчийн эрхийг хамгаалах асуудал энэ өдөр яригдах ёстой. Зүгээр нэг худалдаа байдлаар явж болохгүй."
Түүний асуултанд хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хариууллаа. Дараа нь Ж.Сүхбаатар гишүүн нэмж тодруулах асуулт асуусан юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn