Наадмаар тав хоног амрахыг хуульчиллаа
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон наадмаар таван өдөр амрах төсөл санаачлагчийн санаачилгыг дэмжсэн.
-Д.Дэмбэрэл: Монгол Улс ажлын нэг өдөр хэдэн төгрөгийн бүтээмж үйлдвэрлэдэг вэ. Энэ алдсан бүтээмжийг юугаар нөхөж байгаа юм бэ-
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон наадмаар таван өдөр амрах төсөл санаачлагчийн санаачилгыг дэмжин, нэгдсэн чуулганд оруулсан.
Д.Лүндээжанцан: Баярын амралтууд бямба, ням гаригт таарахад ажиллагсад хохирч, ажил олгогчид хождог. Наадам, цагаан сараар сайн амраад бусад өдөр ажлаа сайн хийх хэрэгтэй. Долдугаар сарын 10-ны өдөр ажил хийдэг хүн бараг байдаггүй. Баярын хурал эхэлсэн байдаг шүү дээ.
А.Бакей: Энэ хууль батлагдвал нийтээр амрах өдрийн тоо 13 болно. Цаашид нийтээр амрах баярын өдрийн тоог эргэн харах ёстой.
А.Бакей: Төсөл санаачлагч наадмаар 11, 12, 13-ны амралт дээр нэмээд 14, 15-ныг хүртэл амралтыг сунгах санаачилга гаргасан. Байнгын хорооны тогтоолоор уг хуулийг бүхэлд нь шинэчлэн боловсруулах талаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг С.Баярцогт гишүүн ахалж байгаа. Энэ хуулийг бүхэлд нь харж, төслийг намрын чуулганаар оруулна.
Ө.Энхтүвшин: Анх 1992 Хөдөлмөрийн хууль батлахад ажил, амралтын өдрийн тэнцвэрийг цаашид хатуу авч үзэх ёстой гэж байлаа. Гэтэл сүүлийн үед амрах өдрийн тоог л нэмээд байх боллоо. Тэгэхээр түрээсийн бизнестэй хүмүүсийн асуудал хөндөгдөнө.
Амралт олон хоног болоход түрээслүүлэгчид бүтэн тооцож мөнгөө авдаг, түрээслэгчид хохирдог.
А.Бакей: Энэ хууль батлагдвал нийтээр амрах өдрийн тоо 13 болно. Цаашид нийтээр амрах баярын өдрийн тоог эргэн харах ёстой. Тэгээд цаашид хуулийн төсөлдөө цогцоор харж асуудлыг оруулна.
Д.Дэмбэрэл: Монгол Улс ажлын нэг өдөр хэдэн төгрөгийн бүтээмж үйлдвэрлэдэг вэ. Энэ алдсан бүтээмжийг юугаар нөхөж байгаа юм бэ.
А.Бакей: Яг одоо нэг өдөрт хэдий хэмжээний бүтээмж алдагдаж байгаа талаар нарийн судалгаа алга. Энэ чухал асуудал учир Ажлын хэсгийнхэн судалгаа хийж, авч үзэх ёстой.
Гишүүд байнгын хорооны даргаас ийн асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. УИХ-ын гишүүдийн 63.8 хувийн саналаар олонхийн дэмжлэг авснаар, наадмаар тав хоног амрахыг хуульчиллаа.