2021.04.02

Б.Жаргалмаа: Коронавирус тусаад амь насаа алдаж байгаа хүнийг нутаглуулахдаа яаж анхаарч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Миний хувьд Дархлаажуулалтын тухай хуульд хяналт тавих ажлын хэсэгт ажиллаж байгаа. Газар дээр нь очиж ажиллахад иргэдээс ногоон бүсээ вакцинжуулах талаар хүсэлт ирж байгаа. Үүнийг би тухайн үед нь уламжилж байсан. Мөн Коронавирус тусаад амь насаа алдаж байгаа хүнийг нутаглуулахдаа яаж анхаарч байна вэ? Яагаад гэхээр цогцсоос маш  их хорт хий ялгардаг.

Сүүлийн үед Ковидоор амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Хавдар судлалын үндэсний төвд Ковид илэрсэн гэсэн нөхцөл байдлаар хөл хорио тогтоож байна. Үүн дээр хяналтаа тавихгүй бол нөхцөл хүнд байна. Вакцин оруулж ирж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бас вакцинжуулалтад орсон ч гэсэн бид халдвар, хамгаалалтын дэглэмээ сайн барих хэрэгтэй

Гишүүний асуултанд албаны хүмүүс хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn